Танилцуулга

БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗРЫН ТУХАЙ

Нийслэлийн Байгаль орчны газар нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм эдийн засгийн зорилтууд, Нийслэлийн хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлого, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн нийгэм, эдийн засгийн зорилтууд болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргаас нийслэлийн нутаг дэвсгэрт байгаль орныг хамгаалах, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах талаар баримтлах бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах үндсэн чиг үүрэг бүхий Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг юм.


Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дүгээр “Байгууллагын зохион байгуулалтын бүтэц, албан тушаалын жагсаалтыг батлах тухай” тушаалаар зохион байгуулалтын бүтцийн 7 нэгж, 100 албан хаагчийн орон тоотойгоор ажиллаж, үйл ажиллагаагаа явуулж байна.

Нийслэлийн Байгаль орчны газар нь дараах үндсэн 7 нэгжээс бүрдэнэ.

АЛСЫН ХАРАА

Ногоон хөгжлийн үзэл баримтлалтай, байгальд ээлтэй ногоон хот бий болгож, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРХЭМ ЗОРИЛГО

Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаль орчныг хамгаалах, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглуулах, ногоон бүс дэх зуслангийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, хууль тогтоомжийг мөрдүүлэх замаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад оршино.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛТУУД